Чөлөөтийн эмэгтэй тамирчид хүрэл медалийн эзэд боллоо

Тэргэл

2018-03-19 11:41:00

alternative title

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүд Дэлхийн цомын тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Японы Такасаки хотод боллоо. 17 дахь удаагийн тэмцээнд БНХАУ, Япон, АНУ, Канад, Беларус, КанаД, Швед, Румын, Монгол гэсэн найман орны тамирчид хурд хүчээ сорьсон юм. 

Манай улсыг төлөөлж 50 кг-д Э.Нарангэрэл, Ц.Намуунцэцэг, 53 кг-ийн жинд Э.Сумъяа, Г.Отгонжаргал, 55 кг-д Э.Даваачимэг, 57 кг-д А.Батцэцэг, 59 кг-д Б.Шоовдор, 62 кг-ийн жинд П.Орхон, 65 кг-д С.Батцэцэг, 68 кг-д Ш.Түмэнцэцэг, 72 кг-д О.Насанбурмаа, 76 кг-ийн жинд А.Чанцалнямаа нар өрсөлдсөн юм. 

Тэд тэмцээний “В” хэсэгт БНХАУ, Румын, Беларусын багтай учраа таарсан бөгөөд БНХАУ-ын баг 2007, 2008, 2009, 2010, 2011, 2013 оны Дэлхийн цомын аварга болсон амжилттай билээ. Ингээд барилдаанд манай бусгүйчүүд Хятадын багт 9:1-ээр ялагдаж, Беларусыг 6:4, Румынийг 8:2-оор хожсон. Тиймээс хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарч АНУ-ын багтай хүрэл медалийн төлөө барилдахаар болсон билээ. 

Монголын баг тамирчид АНУ-ын багтай сүүлийн гурван удаагийн Дэлхийн цомд дараалан хүрэл медалийн төлөө барилдахаар болсон нь энэ. Эхний удаа 2015 онд Санкт-Петербургт, 2017 онд Чебоксарт болсон Дэлхийн цомд тэднийг тус бүр 5:3-аар ялж байв. Харин энэ удаа буюу өчигдөр 6:4-өөр өрсөлдөгчдөө буулгаж, медалийн тавцанд дахин зогслоо

ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨХ БАРИЛДААН:

Монгол - АНУ 6:4

  • 50 кг: Эрдэнэсүхийн Нарангэрэл -Виктория Энтони 2:8 
  • 53 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа - Сара Хильдебрант 10:6
  • 55 кг: Эрхэмбаярын Даваачимэг -Жакарра Винчестер 9:6
  • 57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг -Аллисон Рэган 10:0
  • 59 кг: Баатаржавын Шоовдор – Кайла Миракле 5:4
  • 62 кг: Пүрэвдоржийн Орхон - Мэллори Велт 9:11
  • 65 кг: Соронзонболдын Батцэцэг -Форрест Молинари цэвэр ялагдсан
  • 68 кг: Шархүүгийн Түмэнцэцэг -Тамыра Менса цэвэр ялсан 
  • 72 кг: Очирбатын Насанбурмаа -Виктория Фрэнсис 11:3 
  • 76 кг: Амгаланбаатарын Чанцалнямаа - Аделине Грэй 0:10
  • Хуваалцах:

Сэтгэгдэл

МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ

  2018-08-27