МЭДЭЭ НЭМЭХ  

Залуужуулах цочирдуулам жор: Баторигийн цусан ванн ба Давид хааны арга

  • 11,419 уншсан
  • 9
  • 2014/10/07

Хүмүүс эрт цагаас эхлэн мөнхийн залуу нас, гоо үзэсгэлэнг хүссээр ирсэн. Улс үндэстэн болгон өөр өөрийн өвөрмөгц залуужуулах жортой. Хүмүүс залуу насаа хадгалан үлдэхийн тулд юу ч хийхэд бэлэн байдаг бололтой. Жишээ нь, Орост буцалж байгаа сүүнд умбавал залуу болно гэсэн домог бий. Гэхдээ заавал “шударга, сайн хүн“ байх ёстой л доо. Үлгэр домог нь өнгөрсөн үеийн тусгал болж байдгийг бодолцож үзвэл...

Америкийг нээсний дараагаар Бимини арал дээрх булгийн уснаас уувал залууждаг гэсэн цуу яриа Европоор нэг таржээ. Бимини арал үнэхээр Багамийн бүлэг арлуудын орчимд байдаг боловч тэндэхийн булаг, шанд залуужуулах шидгүй аж. Испанийн байлдан дагуулагч Хуан Понсе де Леон тэр орчмын бүх гол нууранд орж, бүх булаг шандын уснаас ууж үзсэн боловч залуужаагүй гэнэ. Бимини арал олдсон ч, тэнд шидэт булаг байсангүй гэж түүний туслах Аламинос илтгэл бичиж байсан гэдэг.

Эмэгтэй хүний гоо сайхныг үнэлж чаддагаараа алдаршсан Давид хааны түүх алдартай. Тэр залуу бүсгүй тэврэхгүйгээр нойрсож чаддаггүй нэгэн байжээ. Хожим мэдэхнээ хаантан залуу бүсгүйгээр зугаагаа гаргаад зогсохгүй, түүний элчээр залуужихыг хүсэж байсан юм санж. Энэ түүхийг үндэслэн Мюнстерийн эмч Кохаузен 1745 онд “Залуужуулах жор” гэдэг ном бичиж, 24 хоногийн турш шөнө бүр онгон бүсгүй тэврэн унтвал залуужина гэж зөвлөж байжээ. Зүгээр л унтана, өөр яах ч үгүй.

Онгон бүсгүйн амьсгал сэргээн залуужуулах шидтэйд тооцогдож, мөнгөө багтааж ядсан баян өвгөчүүл залуу охидыг авлах болов. Хэсэг хугацааны дараа Кохаузен өөрийн номыг худал болохыг зарлаж, найдварын очоо алдсан өвгөдийн сэтгэл гонсгор үлджээ.

Бүр хожим, коммунизмын үед  Александр Богданов гэгч орос эрдэмтэн "Вампир коммунизмын онол"-ыг гаргаж иржээ. Энэ онол ёсоор залуучууд ахмад настнуудад цусаа системтэйгээр өгч байх ёстой гэнэ. Иймэрхүү маягаар бие махбодь нөхөн төлжиж болно хэмээн тэр үзэж байв. Эрдэмтэн өөрөө цус юүлэх ажиллагаанд хэт автаж, нэг удаагийн туршилтын үеэр нас баржээ.

Дэлхийн олон улс үндэстэн цусыг хэзээнээс ариун нандин зүйл хэмээн тооцдог байв. Хүмүүс цуснаас айдаг, бурханд тахил өргөхөөс эхлээд залуужуулах жор болгох зэрэг олон янзын зан үйлд хэрэглэдэг байлаа. Залуужихын тулд цус дүүргэсэн онгоцонд хэвтдэг байсан Унгарын гүнгийн ахай Элизабет Батори  Гиннесийн номонд хамгийн хэрцгий алуурчин болж орсон билээ. Энэ язгууртан хатагтайн зарлигаар 600 орчим залуу бүсгүйг хөнөөсөн гэдэг.

Төвдөд залуу насаа эргүүлэн авчрахын тулд туйлын гэм хоргүй арга болох сармисны хандыг уудаг  байв. Үүнийг түүхэнд тэмдэглэгдсэн анхны “ерөндөг” гэж үздэг. Сармисны ханд бодисын солилцоог сайжруулж, судасны ханыг тэлэн, нүдний харааг сэргээж, саа өвчин, судас хатууралт, хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлж байсан ч залуу насыг сэргээсэнгүй.

Францад усан эмчилгээ ихэд алдаршжээ. 19-р зууны үеийн эрдэмтэн Броун-Секарын жороор эфирийн тостой ваннд орцгоодог байв. Энэ нь харин үе мөчний өвчинд тус нэмэр ихтэй байжээ.

Ялангуяа эмэгтэйчүүд залуу сайхан болохын тулд эрүүл мэндээ золиослохоо ч буцахгүй байлаа. Тэд бэлхүүс, чээжээ корсетоор даруулж, хорт сурьма бүхий энгэсэг хэрэглэхээс эхлээд эд эрхтнээ томруулах, багасгах, харвингаа соруулах, арьсаа татуулах зэргээр есөн шидийн арга хэрэглэвч мөнхийн шидийг олсон нь үгүй. Залуу насны жор одоогоор нууц хэвээр байна. Тэгэхлээр хамгийн сонирхолтой зүйл ирээдүйд болно гэсэн үг. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Залуужуулах цочирдуулам жор: Баторигийн цусан ванн ба Давид хааны арга
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

9 Сэтгэгдэл


  • Зочин 2015/02/03
    Odoo mes zasal l baih shiw dee. Gadnaasaa haritsangui zaluu haragdaj boloh bolowch dotor erhten ni ueiihenteigee ijil hugshruud l yawns shte. Odgereliin nuruund yas urgaj uvdug ni uvddug l baij taaraa kkk

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/28
    jam jamaaraa shvv dee ene bol munhiin hvsel hvn hugshruhgvi vhehgvi bol naad delhii chini daahgvi harin baga idej baga hereglej delhiigee avray

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/09
    Tgd nad arguud chn bvgd bvteegvm bj yah gj iimim tawidii gants ch gsn bvtsen gsn arga alga bnshd

    18 1 Хариу бичих
    • Зочин 2014/10/10
      Chi odoo ene arguudiig zuwluguu gej bodood bgaa ymuu t1 hog we haha

  • ---- 2014/10/08
    Төрсөн бол үхэх нь үнэн гэдэг. Тэгвэл бас хөгшрөх нь гарцаагүй. Залуу сайхан харагдахын тулд яах гэж үхэн хатан зүтгэтгээдэг байна вэ? Хэтэрхий хэлбэрт баригдсан хорвоо юм. Насандаа намбатай сайхан харагдаад аятайхан эрүүл мэнд, сэтгэл зүрхээ арчлаад аятайхан явж чадвал барав зүгээр.

    21 1 Хариу бичих
    • Зочин 2014/10/26
      Чи тэгвэл монгол хүн биш байна. Эндээс зайл похахаха LOL

  • Зочин 2014/10/08
    huue ee unench hair setgel dogdlol setgel hodlol vhin zaluujuulah jor sh dee

    18 4 Хариу бичих
    • Зочин 2014/10/14
      xaaxaxaxa

    • Зочин 2014/10/08
      Солонгос кино бага үз.


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох