МЭДЭЭ НЭМЭХ  

Цуст сар гарна: 2014-10-08-ны сар хиртэлт

  • 5,663 уншсан
  • 10
  • 2014/10/08

Өнөөдөр, 10-р сарын 8-ны лхагва гарагт сарны бүтэн хиртэлт болох аж. Энэ нь 2014 оны 2 дахь удаагийн бөгөөд эцсийн бүтэн хиртэлт юм байна. Энэ удаагийн бүтэн хиртэлтийг Хойт Америкийн баруун хойт мужийн оршин суугчид, мөн Шинэ Зеланд, Алс Дорнот, Оросын зүүн хязгаар нутгийнхан нар шингэсний дараахан ажиглаж болох аж.

Харин Европын зүүн хэсэг, Ази, Австрали, Өмнөд Америк, Урал, Сибирийн баруун ба хойт хэсгээр хагас хиртэлтийг харж болох гэнэ.

Хагас хиртэлт эхлэх цаг: 9:15 UT (дэлхийн цагаар)

Бүтэн хиртэлт 10:25 UT (дэлхийн цагаар)

Оргил үе 10:55 UT (дэлхийн цагаар)

Бүтэн хиртэж дуусах цаг 11:24 UT (дэлхийн цагаар)

Хагас хиртэлт дуусах цаг 12:35 UT (дэлхийн цагаар)

Сар хиртэлт 59 минут үргэлжлэх бөгөөд сарны тойрог замын байрлалаас хамаарч өмнөх хиртэлтээс 5,3% илүү байх болно. Энэ удаагийн хиртэлтээр сар Дэлхийн сүүдэрт нилээд лав орсон байх учир хойт талдаа илүү хар бараан харагдана.

Сарны бүтэн хиртэлтийн үеэр бид төрөлх гарагийнхаа сүүдрийг харах боломжтой болдог. Сар Дэлхийн сүүдэрт орох үед Дэлхийн агаар мандал нарны гэрлийг сарниулдаг. Улаан өнгө сарны гадаргуугаас ойж сар улаавтар өнгөтэй харагддаг тул (нар шингэх үед тэнгэрийн хаяа улаан өнгөтэй харагддаг шиг) Цуст сар гэж нэрлэдэг байна.

Энэ удаагийн сарны хиртэлт нь “тетрада” гэж нэрлэгддэг, 6 сарын зайтай явагддаг, 4 цуврал бүтэн хиртэлт буюу “ Цуст сар”-ны 2 дахь нь ажээ.

Дараагийн сар хиртэлт 2015-04-04-нд, сүүлчийнх нь 2015-09-28-нд болж нэг “тетрада” дуусах юм байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Цуст сар гарна: 2014-10-08-ны сар хиртэлт
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

10 Сэтгэгдэл


  • TT 2014/10/08
    Улаанбаатарт бол Сар мандах үед л юм байншдээ

    18 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/08
    tsust saraar humus mash ih gemt hereg uildene

    18 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/08
    odogoos 3 tsagin daraa, ULAANBATARAAS HARJ CHADAHGUI, neg jhon hotoos garaad neg gazraas harj bolno

    18 0 Хариу бичих
  • zochin 2014/10/08
    heden tsagsaad bhavdee oilgomjtoin bishuu

    18 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/08
    ene odoo heden tsagt gsen ug yum boloo medeh ni heleed uguuch

    18 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/08
    manaihaar heden tsagt gsn ug yum boloo ?

    18 0 Хариу бичих
    • -- 2014/10/08
      Өөрөө бодоод олчооч

  • Зочин 2014/10/08
    manaid hezee bilee neg nar hirtej bsan hav haranhui bolj bsan evgui bsan shuu

    18 0 Хариу бичих
    • BA 2014/10/08
      97ond

  • tnx 2014/10/08
    UB цагаар хэдээс гэсэн үг вэ? Гоё мэдээ байна баярлалаа VIVA

    22 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох