“Merck KGaA 2018” судалгааны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаa

Тэргэл

2018-03-20 17:39:00

alternative title

“Merck KGaA” нь 3 жилийн хугацаатай, жил бүр 350,000 еврогийн тэтгэлгийг нийт 350 төрлийн судалгааны ажилд зарцуулахаар төлөвлөжээ. Уг эрдэм шинжилгээний тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго нь шинжлэх ухааны шинэ нээлт, том бизнес, технологийн дэвшлийг дэмжихэд орших аж. 

“Merck KGaA” компани нь Германы Дармстад хотод байрлах олон улсын хими, эм тариа болон шинжлэх ухааны компани бөгөөд 70 гаруй улсын 50,000 гаруй ажилчидтай.

Тэтгэлэгт хөтөлбөр нь дараах үндсэн 4 төрлийн судалгааны ажлыг дэмжинэ.

  • Эрүүл амьдрал
  • Шинэ эмийн нээлт
  • Материал ба шийдэл, дижиталчлагдал
  • Компьютерийн тооцоолол

“Merck” нь жил бүр 350,000 еврог 3 жилийн турш олгохоор төлөвлөж байгаа бөгөөд шилдэг судлаачдыг “Deep Dive” хэмээх эрдэм шинжилгээний олон улсын хамтын үзэсгэлэн, семинарт оролцуулах болно. Мөн ялагчид цаашдаа “Merck” -тэй хамтран ажиллаж, судалгааны ажлаа өргөжүүлэх том боломжтой.

Хүсэлт гаргах:

Хүсэлт гаргагч нь англи хэлний өндөр мэдлэгтэй байх шаардлагтай, бөгөөд хүсэлт гаргах өргөдлөө англи хэл дээр бичиж өгөх шаардлагатай. Мөн өргөдлийн болзол, шаардлагатай уншиж танилцан шаардсан нэмэлт бичиг баримтуудыг хавсралтаар илгээх ёстой болно.

Хүсэлт гаргах эцсийн хугацаа 2018 оны 8 сарын 15 нд дуусна.

Веб сайт:
https://www.merckgroup.com/en/research/open-innovation/350anniversaryactivities/researchgrants.html


 

  • Хуваалцах:

Сэтгэгдэл