МЭДЭЭ НЭМЭХ  

Алсын газрын зэрэглээ нь...

  • 1,542 уншсан
  • 3
  • 2014/10/10

Зэрэглээг хүн бүр мэднэ, олон ч удаа харж байсан байх. Физикчид аль эрт зэрэглээний учрыг олоод, бараг бүх нууцыг нь тайлбарлачихсан. Ганцаас бусдыг нь. Зэрэглээ физикийн ямар хуулиар орон зайн болон цаг хугацааны хувьд нилээд “алслагдмал” байгаа үйл явдлыг тусгаж чадаад байна вэ?

Тодорхой тарни уншсаны дараа тэнгэрт «эртний хөвөгч хот» гарч ирдэг гэсэн домог зарим улс үндэстэнд түгээмэл байдаг аж. Зөн билэгт зохиолч Жонатан Свифт «Гулливерын аялсан түүх» зохиолдоо нисдэг хот Лапутугийн тухай зүгээр нэг бичээгүй байх.

Ер нь өнгөрсөн үеийн” цуурай” тийм ч ховор үзэгдэл биш. “Өөр ертөнцийн” дуу авиа, юмс үзэгдэл үе үе гарч ирж биднийг гайхашруулдаг. Энэ нь гол төлөв хүний дүрс, байшин барилга байдаг ажээ. Оросын Сергиево-Посадскийн районд Киримово, Рязанцы гэсэн 2 тосгоны хоорондох хуучны зам дагуу хүмүүсийн инээлдэн ярилцах, нохой хуцах, хувин сав хангинах чимээ байнга сонсогддог гэнэ. Гэтэл ойр хавьд ямар ч хүн амьтантай газар байхгүй аж. Нутгийг оршин суугчид энэ газрыг “илбэдүүлсэн” гэж үздэг.

Эднийг ердийн зэрэглээнд тооцож бас болохгүй. Учир нь тэдэнд хүрэлцэж, бас тэдэнтэй харилцаж болдог гэнэ.

«Уилтшир мужийн хий үзэгдлүүд » номонд Английн Суиндон хот орчмын Эрмайнстрит гэдэг эл хуль зам дээр болсон нэгэн тохиолдлын тухай бичсэн байдаг. 1930-аад онд хатагтай  Эдна Хэджис найз бүсгүйндээ очихоор явж байтал ширүүн бороо орсон тул нэгэн сүрлэн дээвэртэй байшингийн хаалгыг тогшиж хоргодох зөвшөөрөл хүсчээ. Хачирхалтай дуугүй, гэхдээ үргэлж инээмсэглэсэн өвгөн хаалга тайлж өгсөн байна. Байшинд гайхалтай нам гүм, цонхны цаана нижигнэх аадрын дуу огт сонсогдохгүй байжээ. Гэнэт хатагтай Хэджис дахин зам дээр дугуйгаа унаад явж байгаагаа мэдэрч гэнэ. Найзындаа хүрч очоод энэ тухайгаа ярьтал бүгд нэгэн дуугаар замын хажуу дахь байшин балгас болоод 50 гаруй жил болж байгааг хэлцгээжээ. Дараа нь Эдна өөрөө тэр газар дахин очиж эзгүйрэн хаягдаж, нурж унасан байшингийн туурь байгааг нүдээр үзсэн гэдэг.

20-р зууны 2-р хагаст Английн Хэйтор гэдэг газар ойн бяцхан байшин хачирхалтай түүхээрээ алдаршжээ. Нутгийнхан болон жуулчдад ойн цоорхойд яндангаар нь утаа савсаж, гаднах хэцэн дээр нь угаасан зүйл тохоостой хөөрхөн жижиг байшин харагддаг гэнэ. Гэтэл маргааш нь гайхсан хүмүүст нурсан балгас л үзэгддэг аж.

Алдарт яруу найрагч У.Б. Йетсийн найз Жорж Расселд яг ийм зүйл тохиолджээ. Тэр нурсан сүмийн дотор ажиглалт хийж байтал гэнэт сүм анхныхаа хэлбэрт орж сүсэгтнүүд мөргөл үйлдэж байгаа нь харагдсан байна.

1960-аад онд нэрт биологч И. Т. Сандерсон эхнэр, туслахынхаа хамтаар Гайтид явж байжээ. Машин нь шаварт суусан учир тэд замаар алхаж явсан байна. Гэнэт сарны хурц гэрэлд зохиолч замын 2 талаар эгнэсэн, өвөрмөгц хийцтэй 3 давхар байшингуудыг олж үзжээ. Эхнэр нь ч бас яг ийм зүйл олж харсан байна. Харин туслах чүдэнз зуртал бүгд замхран алга болсон гэдэг. Сандерсон энэ хотыг эртний Парис хот гэж таамагласан аж.

Заримдаа хүмүүс тэнгэрт бүхэл бүтэн хотыг олж хардаг. 1684, 1908 онуудад Ирландийн Слиго гүнлэгт ногоон цэцэрлэгт умбасан, өндөр барилгуудтай үзэсгэлэнт сайхан хотыг ажиглацгаажээ. Нэг ч газар зүйч уг хотыг таньж чадаагүй гэнэ. Мөн л Ирландид, гэхдээ Корк гүнлэгт 1776, 1797, 1801 онуудад Югал хотын оршин суугчид тэнгэрт мөнөөх ногоон хотыг харцгаасан байна.

XVIII зуунд Шведийн алдарт философч Эммануэль Сведенборг Стокгольм хотоор зугаалж яваад чанх өмнөө мод, гол, орд харш, олон тооны хүмүүс бужигналдаж байхыг олж харжээ.

1820-07-18-нд «Баффин» хөлгийн ахмад Скорсби Гренландийн баруун эргийг дурандаж байгаад «эртний том хот»-ыг харсан гэнэ. Гайхалтай нь энд ямар ч хот тэмдэглэгдээгүй, байх ч учиргүй байв.

1887 онд алдарт жуулчин Уиллоби Аляскийн тэнгэрт харагдсан үл мэдэгдэх хотын зургийг авчээ. Зураг маш тод гарсан ч түүнийг хуурамч зураг хэмээн үзэж хүлээн зөвшөөрөөгүй байна. Учир нь зураг дээрх хот бол эндээс олон мянган км-ийн тэртээ орших английн Бристоль хотын бага зэрэг “залуужсан” төрх болохыг бүгд таньцгаажээ. Хоёр жилийн дараа энэ үзэгдэл дахин давтагдаж, нутгийн индианчууд өмнө нь ч энэ хот нэг бус удаа харагдаж байсныг баталцгаасан байна.

Энэ мэтийн жишээ түүхэнд маш олон. Манай цаг үед ч гэсэн янз бүрийн цагт, янз бүрийн газар оронд  эртний сүм хийд, эсвэл үзэсгэлэнтэй сайхан хотын дүрс тэнгэрт ажиглагдсан тухай мэдээлэл тоймгүй олон.

Эдний дундаас Оросын сансрын нисгэгч С. Кричевский хамгийн азтай нь. Тэрээр 1982 оны 4-р сарын сүүлчээр Нижгородск мужийн Кулебак хот орчимд ийм үзэгдэлтэй тулгарчээ. Түүгээр ч зогсохгүй МиГ-23 сөнөөгч онгоцоороо хий үзэгдэл-хотын дундуур нисэж, бүхээгнээсээ сайтар ажиглаж чадсан байна. Тэр шөнө үүлэрхэг, ширүүн бороо орж байсан гэнэ. Нисгэгч өндрөө хасан доошилж яваад хачирхалтай гэрэлт объектуудыг олж харжээ. Тэрээр: «Бүх цонхнууд нь гэрэлтэй олон давхар байшингуудын дундуур нисэж байгаа мэт. Газар харагдахгүй болж хөл дор маань түнэр харанхуй байлаа» гэж илтгэжээ.

10 орчим минут ингэж ниссэний эцэст хурдаа бага зэрэг нэмтэл бүх зүйл замхран арилав. Хурдаа багасгахаар ахиад л өнөөх хий үзэгдэл-хот гарч ирнэ. Хэд хэдэн удаа туршиж үзсэний эцэст энэ үзэгдэл тодорхой өндөрт, тодорхой хурдтай үед, мөн тодорхой давхаргад үүсч байгааг нисгэгч ойлгожээ. Харамсалтай нь Кричевский энэ гайхалтай үзэгдлийн зургийг авч чадаагүй байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Алсын газрын зэрэглээ нь...
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • Deegii 2014/10/14
    Tengert hot bii bidnii zergeldeeh ertunts tenche pizik bier ochih barag bolomjgui zereglee zugeer uuniig haruuldag yum

    0 2 Хариу бичих
  • Зочин 2014/10/10
    Монголын говьд харагддаг гэдэг Гандирсан хотын талаар уншиж дуулсанаа хуваалцаач. Би тэрийг хэд хэдэн удаа зүүдэлсэн юм.

    19 0 Хариу бичих
    • Зочин 2014/10/10
      Тэр чинь одоо их дэлгүүрийн зүүн талд байгаашд


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох