МЭДЭЭ НЭМЭХ  

Үнэнч нохдын баатарлаг жишээ

  • 10,975 уншсан
  • 35
  • 2014/01/30

Нохой бол хариу нэхэхгүй хайр, үнэнч зан, эзэндээ туслахад хэзээд бэлэн байдгаараа биднийг гайхашруулж дуусахгүй байгаа амьтан билээ. Өөр өөр улс оронд , өөр өөр цаг хугацаанд болсон өөр өөр үүлдрийн нохдын сэтгэл хөдлөм баатарлаг түүхээс та бүхэнд толилуулж байна.

Хачико

Хачико нь 1923-11-10-нд японы Акита хотод төрсөн нохой юм. Төрснийх нь дараахан түүнийг анагаах ухааны нэгэн профессорт бэлэглэсэн бөгөөд нохой ч эзэндээ ихэд дасаж газар сайгүй дагаж явдаг болов. 1925 онд эзэн нь зүрхний өвчнөөр гэнэт нас барахад Хачико 1 нас хагастай байжээ. Гэвч тэр өдөр бүр Сибуя өртөөн дээр ирж орой болтол эзнээ хүлээдэг байв. Шөнө нь хоосон гэрийнхээ үүдийг манан хонодог байлаа. Профессорын төрөл садангууд нохойд шинэ гэр бүл олж өгөх гэсэн боловч Хатико өртөөн дээр ирж эзнээ хүлээсэн хэвээр л байв. Төмөр замын станцын ажилчид, худалдагчид, ойр орчмынхон нь бүгд энэ түүхийг мэддэг, нохойн үнэнч занг гайхаад бардаггүй байлаа. 1932 он гэхэд Хатикогийн түүх бүх Японоор түгжээ. Хачико 9 жил эзнээ хүлээгээд үхэхэд  Япон даяар гашуудал зарласан гэдэг.


Балто

1925 онд Аляскийн Ном хэмээх жижигхэн хотын иргэдэд зовлон тохиолдож хоолойн сахуу өвчин дэлгэрчээ. Энэ аюулт өвчнөөр хүүхдүүд голдуу үхэцгээж байсан ба соёлт ертөнцөөс алсад цас мөсний дунд орших Ном хот руу яаралтай вакцин авчрах нь чухал байлаа. Ингээд 150 нохой, 20 хүнээс бүрдсэн буухиа аялал зохион байгуулжээ. Сүүлийн шийдвэрлэх замыг Гуннар Каасен гээч норвег эр эскимосс нохдын хөллөгөөтэй туулах ёстой байлаа. Нохдыг Балто нэртэй залуу хүчтэй эскимосс лайка толгойлж байв.  -51 хэмийн хүйтэнд шуурга сөрөн явж байгаад Гунар сохорч толгойлогч нохойдоо найдахаас өөр аргагүй болжээ. Балто цуваагаа итгэлтэйгээр манлайлж олон зуун хүүхдийн амийг аварсан вакциныг Номд эсэн мэнд авчирчээ. Нью-иорк хотод Балтод зориулан хүрэл хөшөө босгосон байна.


Дорадо

Энэ хөтөч нохой нь өөрийн сохор эзэн Омар Риверийг албанд нь хүргэж Дэлхийн худалдааны төвийн байранд өдөр бүр ирдэг байв. 2001-09-11-нд халдлага болоход тэд 71-р давхарт байсан юм. Үймээн самуун, гал түймэр, нуралт, сүйрэл болж байсан тул хараагүй Омарт барилгаас гарах ямар ч боломж байсангүй. Тэр хувь тавилантайгаа бараг л эвлэрч гүйцээд байтал гэнэт нохой нь хувцаснаас нь зууж аваарийн хаалга руу чангаахыг мэдэрчээ. Омар нохойдоо бүрэн итгэж амиа даатгаснаар тэд аврагдсан байна.  


Кабанг

Кабанг нэрт бяцхан нохой 2011 оны 12-р сард эзнийх нь охиныг дайрах байсан мотоциклийн дугуй доогуур гүйн орж охины амийг аварчээ. Ингэхдээ маш хүнд гэмтсэн боловч 7 сарын турш эмчлүүлсний эцэст эдгэрсэн байна. Эх орон Филиппинд нохойг баатрын ёсоор угтжээ.


Ив

Ив ухаангүй болсон эзэгтэйнхээ амийг аварсан юм. Кэти Воган гэгч америк бүсгүй ачааны машинаараа явж байтал гэнэт машинд нь гал гарч салон агшин зуур утаагаар дүүрсэн байна. Кэти өөрөө машинаас гарч чадаагүй боловч ротвейлер үүлдрийн нохойдоо хаалга онгойлгон өгч амжжээ. Кэтиг ухаан алдаж байтал нохой нь хөлөөс нь зууран машинаас гаргаж чадсан байна. Тэднийг хэдхэн метр холдож амжтал гал ширүүсч машин бүрэн шатжээ.


Тру

Тру гэгч сохор, дүлий мөн 3 хөлт нохой эздээ галын аюулаас аварч чадсан гэнэ. Нэгэн шөнө Кэти Крослигийнд цахилгаан утасны гэмтлээс болж түймэр гарчээ. Тэдний төрөлхийн зэрэмдэг нохой нь аюулыг зөн билгээрээ мэдэрч эзэгтэйгээ сэрээн аюулын дохио өгчээ. Кэти өөрийг нь болон хүүг нь аварсан нохойдоо маш их баярлаж байгаа гэнэ.


Лефти

Лефти нэрт нохойн баатарлаг гавьяаг Вирджини даяар шагшиж байгаа гэнэ. Гэрт нь орж ирсэн дээрэмчид эзнийг нь буудахад өмнүүр нь орж эзнээ авраад зогсохгүй, шархадсан ч дээрэмчид рүү довтолсоор байжээ. Гэвч дээрэмчид үнэтэй цайтай бүхнийг нь хаман одсон байна. Лефтигийн эзний хөршүүд болон найзууд нь интернетээр баатарлаг нохойн мэс заслын төлбөрт зориулсан хандив цуглуулах кампанит ажил явуулснаар Лефти эргээд хүч чадалтай болсон байна.


Сико

Сико ердөө л 5 кг жинтэй бяцхан нохой боловч эзэгтэйнхээ нь ач охиныг хорт могойноос хамгаалж чаджээ. Охин эрүүл энх үлдэж харин Сико могойд хатгуулснаас болж хараагүй болох шахсан байна. Цаг алдалгүй хийсэн хагалгааны ачаар Сико нүдтэйгээ үлджээ. Одоо Сиког “ Бяцхан баатар “ гэхээс өөрөөр нэрлэдэггүй гэнэ.


Елга

Оросын Приморс-Ахтарск гэдэг жижигхэн хотод  байлдааны даалгавар биелүүлж яваад амь үрэгдсэн ОБА-ны ажилтнуудын нэр бүхий самбар байдаг. Саяхан энд Елга нэрт тэсрэх бодис  илрүүлэгч нохойд зориулсан хөшөө босчээ. Елга анхны хайлтаараа л гар хийцийн гранат илрүүлж байсан гэдэг. Сарын дараа минжүүлсэн пулемёт олж 10 цагдаагийн амийг аварчээ. Ноход 6 жил орчим ажиллаад тротил, пластидын үнэрээс болж сохорч үхдэг бол Елга 9 жил тэсэж хэдэн арван хүний амийг аварчээ. Хамгийн сүүлд мин дэлбэрэлтэнд өртсөн байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Үнэнч нохдын баатарлаг жишээ
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

35 Сэтгэгдэл


  • Puujee 2015/07/02
    Mundag yumaa

    0 0 Хариу бичих
  • ok 2015/03/26
    Мөнгө олох боломж! Танаас ямар ч зардал гарахгүй. Энэхүү http://referralvibe.com/?reff=15746 линкээр ороод бүртгүүлэхэд автоматаар 25 доллар өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа долларын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, Password дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танаас ямар ч зардал гарахгүй

    0 2 Хариу бичих
  • zochin 2014/10/29
    Manai nohoi ezengui hashaagaa manaad l bj bdag ym. Odoo barag 6 jil bolj bn. Manaih gedeg ail oron suutsand orj hoorhii nohoi min hashaagaa manaad l uldsen dee. Odoo ch bur otolson bnlee. Nohoi gedeg uhaantai amitan gdgtei zuun huvi sanal niilj bn.

    0 0 Хариу бичих
    • Зочин 2016/01/20
      Buiran deere nohoigo hayj ywah muu l bdimdaa . . . ochood awchih setgel alguu?

    • zochin 2015/03/26
      ochij awaach... yagaa hiigeed bgaan

  • - 2014/10/18
    нохой нээрээ хөөрхөн шүүү манайд нэг том эрлийз овчарк байлаа Өглөө ажилд явхад дагаад байхаар нь"харь" гээд загнасан чинь хашааны араар орчихоод хамар нь цухайгаад байхад бас сэмхэн хараад байгаа юм аа бүүр нэг инээдтэй амьтан байж билээ орой тараад ирхэд баярлаад л дайрч унгачих нээд цовхроод бөөн юм болдогсон бас машин болон автобусанд гялс гулсаж ороод хэвтчихнээ буулгах гэж бөөн юм болдогсон мөн инээдтэй нохой байлаа

    8 0 Хариу бичих
  • Зочин 2014/07/01
    manai burgee namaig hicheeldee ywaad irhed tsonhon deer gartsan namaig huleegeed tsonhoor shirteed huleej bdag san odoo daanch ood bolson

    2 2 Хариу бичих
  • huderee 2014/06/30
    bi neg udaa nohoigoo huuhedtei toglood userch tsovhchij bgaad huuhed unagaachihsan chin uurlaad nohoigoo aimar neg tsohison yum getel nohoi maani daraa ni duudsan chin buur unen setgeleesee gomdson yanztai ergej harchaad tsaashaa yavaad bhaar ni yamar ih uruvdsun geech.... eldev yanziin uilderiin bish ch gesen minii tejeedeg nohoi oir havidaa l bhgui uhaantai sain nohoi bdiin.... buten uvliin tursh 7honogt 2hon udaagiin hoollolttoigoor ezgui hashaagaa manaj bgaam daa... ternees hoish bainga erhluulseer btal odoo shunu ajilaa taraad ochihod urdaas guigeed mashinii hamar davj usreed bdag boltson. nohoi gedeg amitan uurlaagui gomdoogui setgel hangaluun bga uedee yag huurhun jaahan huuhed shig bolchdiin shde....... boldog bol zurgiig ni oruulhiimsan

    11 1 Хариу бичих
    • huderee 2014/06/30
      ene medeelliig unshsan hun buhen unench nohoinii tuhai kinonuudiig olj uzehiig bodooroi.... uneheer gaihaltai kinonuud bdiim shuu

  • Зочин 2014/06/10
    сайхан мэдээ байнаа баялалаа бүр нулимас гарлаа нохой үнэхээр үнэнч амьтан үнэнч нөхөр юмаа хүн шиг хэзээ нэгэн цагт урвахгүй

    5 0 Хариу бичих
  • HYRYERYER 2014/06/09
    XUMUUS IIM BOLOOSOI

    3 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/01
    Америк руу явган аялал хийсэн монголуудын авч явсан банхарын талаар дэлгэрэнгүй өгүүлэл оруулж өгөөч

    8 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/24

    10 0 Хариу бичих
  • puujee m 2014/02/27
    би бас цасан нурангид даруулсан 40 хүнийг аварсан нохойны тухай сонсож байсан. тэр нохой хамгийн сүүлийн хүн осгосон, ухаангүй байхаар нь нүүрийг нь долоож гэсгээж байтал нөгөө хүн нь ухаан ороод айсандаа нохойг буудчихсан гэсэн.

    3 0 Хариу бичих
    • huderee 2014/06/30
      toogui yumaa altan amia zolioslon bj avarsan bna shde....

  • Зочин 2014/02/13
    Nohoinoos dor 3 urbagchiig ajild avch ood ni tataad huivaldaanaar ni alban tushaalaa aldsan, Ted odoo surhii darga nar bolchihson haraij yavaagaa ooriin sainiih gej boddog bololtoi.Ted uuniig unshaad nuur ni ulaihgui l bolov uu

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/02/11
    Хүмүүс зүгээр нэг юм уншаад ч гарчиж чадахгүй өө хайсан хөгийн зантай болцон юм бэ сайхан түүх уншаад доошоо ирсэн чинь нохойноос доор малнууд байх юм аа

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/02/10
    hatiko bish hachiko, bas akito bish akita zuv orchuulaachee

    2 0 Хариу бичих
    • Зочин 2015/03/27
      ehleed yoponii tsagaan tolgoi g haraach!!

  • Хэрэглэгч 2014/02/10
    Hachiko shuu dee. Orchuulgiinxaa aguulgad anxaarmaar uym!!! Өөрт чинь хэлэхэд Хатико гэх нь зөв. Агуулгын алдаа алга. Tokyogin Shibuya gedeg buudal shuu dee doorhitoi sanal neg bna anhaar Өртөө, буудал 2 чинь адил утгатай.

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/03/27
      shibuya gh n zov ch yoponchuud си гэж helj chadahgu uchraas shi gj solij unshdag. theer ene niitlel iin orchuulga zuv ehleed yadaj yopon tsagaan tolgoi g neg harchix. tgd daraa n ...

  • Amy 2014/02/10
    Нохой нээрэн эзэндээ үнэнч анхнаас нь эзэн гэж бодсон хүнээ л хамгаалж, хайрлаж байдаг амьтан. Манайх спаниел үүлдрийн нохойтой одоо 6 дахь жилдээ цуг байна. Ярихгүй л болохоос бүхнийг хэлдэг, ойлгодог. Муухан хүнээс заримдаа дээр шүү

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/02/10
    Tokyogin Shibuya gedeg buudal shuu dee doorhitoi sanal neg bna anhaar

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/02/10
    Гоё мэдээлэл байна.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/02/10
    Хатико гэж буух нь зөв http://ru.wikipedia.org/wiki/%D0%A5%D0%B0%D1%82%D0%B8%D0%BA%D0%BE

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/02/10
    yamar mundag nohduud ve? unshaad uilah shahlaa. zarim humuusees haamagui deer..... :)

    0 0 Хариу бичих
  • zochin 2014/02/10
    Hachiko shuu dee. Orchuulgiinxaa aguulgad anxaarmaar uym!!!

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/03/27
      т1

  • Зочин 2014/02/08
    Балто ёстой мундаг

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/02/07
    bayarlalaa viva.mn saihan medee bna. busaddaa tugeenee

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/02/07
    bayarlalaa viva.mn saihan medee bna. busaddaa tugeenee

    0 0 Хариу бичих
  • zochin 2014/02/05
    nohio ezendee vnheer vnench bdag bi nohoio og aguu amitan gej boddog

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/02/01
    mundag

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/01/30
    Нохой их үнэнч амьтан. Хүн найз нөхөр, эхнэр гэж яваад аль мөнгөтэй хүчтэйг даган урвадаг бол нохой навсгар ноорхой ч гэсэн эзэндээ хэзээд үнэнч байдаг

    8 0 Хариу бичих
    • Зочин 2014/06/30
      tiim shuu..... sanal neg bna... endees hamgiin mundag ni balto... kinog ni uzej bsan uneheer baharhamaar shuu


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох