МЭДЭЭ НЭМЭХ  

Таны тааваараа амарч болох хамгийн үзэмжит сайхан байгальтай 25 газар

  • 3,188 уншсан
  • 4
  • 2014/02/03

Эдгээр газруудын зарим нь манай гаригийн хамгийн бөглүү буйд, хүн бараг очдоггүй хэсэгт байдаг бол зарим нь нэрд гарсан амралт зугаалгын газар, эсвэл жуулчин гийчдийн хөл тасардаггүй газар байдаг. Гэвч алинд нь ч очсон, үгээр хэлэхийн аргагүй ганган байгальд өөрийн дураар амрах боломжтой. / 25 зураг /

Монголын тал нутаг

Монгол бол хүн ам цөөтэй орон. 1 кв/км-т 1,8 хүн оногдоно. Өнөөдөр энэ асар уудам тал нутагт хот суурин гэхээсээ илүү мал сүрэг л элбэг тааралдана.


Шексан уул, Вашингтон

Лумми овгийн индианчуудын хэлээр “ Шексан “ гэдэг нь “ Өндөр уул “ гэсэн утгатай. Шексан нь гурван талт пирамидан оройтой үргэлжилсэн уулс юм.


Фобийкха хөндий, Бутан

Гималайн уулсын маш үзэсгэлэнт өргөн хөндий.


Баффиновын газар

Баффиновын газар нь Канадын арлуудын хамгийн том нь юм. Энд өвөлдөө маш хүйтэн, зун ч цочир хүйтрэл байнга  болдог газар билээ. Иймээс арлын хүн ам цөөхөн, ердөө л 11 мянган хүнтэй.


Юэяцюань нуур, Говийн элсэн цөл

Хагас саран хэлбэртэй энэ нуур жуулчдыг соронзон мэтээр татдаг. Тодорхой шалтгаанаар нуурын талбай багассаар байгаа бөгөөд бүрмөсөн алга болох эрсдэл өндөр байгаа юм.


Солирын сүм, Грек

Элсэрхэг хадан цохион дээр байрладаг энэ сүмийн нэрийг “ Тэнгэрт хөвөгч “ гэж орчуулж болно.


Гальштат, Австри

Хүрч очиход тун бэрх газар оршдог Австрийн энэ хот нь ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэгдсэн юм. Сонирхолтой нь, 2012 онд Хятадын China Minmetals Corporation компани Гуандун мужид энэ хотын яг ижил загварыг барьж байгуулсан байна.


Мон-Сен-Мишель арал, Франц

Мон-Сен-Мишель цайз-арал нь Францын хамгийн алдартай, жуулчдын хөл тасардаггүй газруудын нэг билээ. Хиймэл далангаар эх газартайгаа холбогдож байдаг.


Бенбульбин, Ирланд

Бенбульбин нь Ирландын  нэрд гарсан ширээт уул юм. / Хавтгай оройтой уул гэсэн үг / Слайго гүнлэгийн билэгдэл болсон энэ уулын өндөр нь 527 метр бөгөөд Ирландийн олон тооны домог үлгэрүүд мөн энэ уултай холбоотой байдаг.


Оассиарсук, Гренланд

Энэ газар ердөө л 89 хүн амьдардаг.


Пик-Дистрик, Англи

Английн үндэсний энэ паркад жилд 22 сая хүн зочилдог ажээ. Хэдий ийм боловч хүссэн хүн бөглүүд газар олж ганцаараа байгалийн сайхныг таашааж болдог гэнэ.


Буган чулуу, Монгол

Эдгээр эртний чулуунууд дээр бугын дүрс сийлээтэй байдгаас ийм нэртэй болжээ. Иймэрхүү чулуунуудыг Монголын хүрэхэд бэрх тал нутгаас гадна, Хятад, Алтай, Байгалийн чанад нутгаас харж болно.


Иссык-Куль, Киргизстан

Киргизийн хамгийн том энэ нуур гүнээрээ дэлхийд 7-р байранд ордог. Далайн түвшнээс дээш 1609 метрт орших энэ нуурын ус зөвхөн Байгаль нуурын дараа орох цэнгэг юм.


Энгельберг, Швейцарь

Швейцарийн энэ алдарт сувилалын газар нь тал бүрээсээ нэвтэршгүй хадан хясаагаар хүрээлэгдсэн бөгөөд орчин цагийн өргөх төхөөрөмжийн тохилог бүхээгнээс үүнийг сонирхож болно.


Байгаль нуур, Орос

Байгаль нуур хэд хэдэн үзүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг. Энэ бол манай гаригийн хамгийн гүн нуур, хамгийн их цэнгэг устай нуур, хамгийн тунгалаг уст нуур юм.


Пасхи арал

 Энэ арал нь дэлхийн хамгийн алслагдсан боловч  суурьшмал арал юм. Дэлхийд алдартай чулуун баримал – моаиг нүдээр үзэхийг хүсэн жуулчдыг нааш нь Чилийн онгоц авчирдаг.


Парадиз-Харбор, Антарктид

Энэ бол Антарктид тив рүү аялж буй хөлөг онгоц зогсож амрах, ердөө хоёрхон байдаг зогсоолын нэг нь юм.


Айерс-Рок, Австрали

Энэ аварга том улаан хадны өөр нэг нэр нь Улуру. Түүний өндөр 348 м, урт нь 3,6 км, өргөн нь 3,6 м. Дотор нь олон тооны агуй байдаг ба тэдгээрийн хананд сүг зураг, сийлбэрүүд хадгалагдан үлджээ. Энэ байгалийн үзэсгэлэн нь бас нилээдгүй аюултай гэнэ. Жил бүр энд наранд цохиулах, зүрх хаагдах зэргээс болж жуулчид үхэх тохиолдол гардаг ажээ.


Гасадалур тосгон, Фарерийн арлууд

Энэ тосгон ердөө 16 хүнтэй.


Майя Бей, Тайланд

Энэхүү ер бусын үзэсгэлэнт газар нь  “ Наран шарлагын газар “ гэдэг кино гарсны дараа бүх дэлхийд алдаршжээ.


Үндэсний парк Саво, Зүүн Кени

Энэ бол зөвхөн Кенийн төдийгүй  дэлхийн хамгийн эртний, хамгийн том паркуудын нэг юм. Улсынхаа бараг 4%-ийг эзэлдэг талбай дээр нь сафари явагддаг.


Салар де Уюни, Болив

Энэ бол ширгэсэн давст нуурын ёроол бөгөөд дэлхийд хамгийн том хужрын орд юм. Түүний талбай 10 582 м.кв, давслаг хөрсний зузаан нь 8 м хүрдэг.


Ладакх, Энэтхэг

Энэтхэгт хүн амын суурьшил тун нягт, 1 м.кв-д 364 хүн оногддог байхад, Ладакхт 1 м.кв-д 3 хүн л амьдардаг гэнэ.


Сокотра арал

Сокотра арал Энэтхэгийн далайн баруун хойд хэсэгт оршдог бөгөөд Йемен улсад харьяалагддаг. Энэ арлын байгаль давтагдашгүй өвөрмөгц бөгөөд ургамлын аймгийн ихэнх нь дэлхийд өөр хаана ч байдаггүй ажээ.


Мальдивы

Мальдивийг “ Эзэнгүй арал “ гэж хэлэхэд тун хэцүү. Энд 1 м.кв-д 1102 хүн оршин суудаг бөгөөд энэ талаар дэлхийд 11-р байранд ордог. Гэхдээ хүссэн жуулчид, мэдээж зохих хөлсөө төлөөд эндхийн шагшаад баршгүй үзэсгэлэнт байгалийн аль нэг буйдхан буланд дураар амрах боломжтой.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Таны тааваараа амарч болох хамгийн үзэмжит сайхан байгальтай 25 газар
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • t 2015/02/21
    tal gazar nutagtaij 1 ga gazar olddodgui harin uul uurhaai oldon

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/02/03
    Mongol min hamgoon saihan

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох