Монгол, Маврикийн шигшээ багуудын хоёр дахь тоглолт 2:2 онооны харьцаагаар тэнцлээ

Н.Марал

2018-03-30 10:02:42

alternative title

FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны шигшээ багуудын нөхөрсөг тоглолтууд дэлхийн хотуудад зохиогдсоор байна.

Өчигдөр /2018.03.29/ хөлбөмбөгийн талбайд Монгол, Маврикийн шигшээ багуудын хоёр дахь тоглолт болж, 2:2 онооны харьцаагаар тэнцлээ. Тодруулбал,  11 дэх минутад Б.Балжиннямын дамжуулалтаар О.Мөнх-Оргил мөргөж гоол оруулан хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан юм. Үүний дараагаар зочин багийн ахлагч Лангуэ 54 дэх минутад торгуулийн талбайн гаднаас гоол оруулж, тоглолтыг 1:1-ээр тэнцүүлсэн билээ. 

Маврикийн шигшээ баг нь зөвхөн Африк тив төвийгүй ДАШТ-д оролцдог хүчирхэг багуудтай нөхөрсөг тоглолт хийдэг туршлагатай, чадварлаг тоглогчдоос бүрдсэн шигшээ баг юм.

Маврикийн залуус гурав хоногийн өмнө Монголын шигшээ багтай албан ёсны нөхөрсөг тоглолтыг хийж, 2:0-оор хожсон. 

Багийн ахлагч Кевин Бруны хувьд Английн “Ибсвич” клубт, Адель Ланге “Парис ФС” клубуудэд харьяалагддаг бол Англи гаралтай довтлогч Гари Ноель, Бельгид төрсөн хамгаалагч Кильян Ярнард нар Маврикийн бүрэлдэхүүнд тоглодог. Маврикийн шигшээ баг одоогоор ОУХБХ-ны түвшинд 158-д эрэмблэгдэж байгаа, харин  Монголын шигшээ баг 189-д бичигдэж байна.

Дашрамд дурдахад, өчигдөр зохион байгуулагдсан энэхүү тоглолт албан бус тоглолт байсан хэдий ч манай хөлбөмбөгчид ур чадвараа харууллаа.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл