Төрийн албан хаагчдад зориулсан докторын тэтгэлэгтэй хөтөлбөр хэрэгжүүлнэ

Тэргэл

2018-03-30 11:27:57

alternative title

Япон Улсын Нагояагийн их сургууль Монголын томоохон их дээд сургуулиуд болон судалгааны байгууллагуудтай сүүлийн 20 орчим жил хамтран ажиллаж, олон судалгааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулж ирсэн гадны сургуулиудын нэг юм. Энэ удаад төрийн албан хаагчдад зориулсан докторын тэтгэлэгтэй хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. 

Төрийн албаны цаг завгүй хүмүүст зориулагдсан энэхүү шинэлэг хөтөлбөр нь зайны сургалтыг уламжлалт сургалтын хэлбэртэй хослуулан хэрэглэж, төрийн албанд ажил үүргээ гүйцэтгэхийн хажуугаар Нагояагийн их сургуульд суралцаж, Японы тэргүүлэх профессоруудаар удирдуулан докторын зэрэг хамгаалах боломжийг Монгол Улсын иргэнд олгож буйгаараа онцлог юм.

Англи хэл дээр магистрын дипломын ажил бичиж хамгаалсан эсвэл англи хэлний өндөр мэдлэгтэй, магистрынхаа дипломын ажлыг англи хэл рүү өөрөө орчуулах чадвартай төрийн албан хаагч хэн ч энэхүү тэтгэлэгтэй хөтөлбөрт хамрагдаж болох аж. 

Энэ асуудлаар тус сургуулийн Удирдах Зөвлөлийн дэргэдэх Азийн асуудал хариуцсан дэд захирал, ноён Исадо Фумио тэргүүтэй төлөөлөгчид БСШУС-ын сайд Ц.Цогзолмаатай уулзаж, хөтөлбөрөө танилцуулан цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжиллаа.

Сайдын зүгээс, бие даасан сургууль хэрнээ засгийн газрын хэмжээний сургалт хөтөлбөр, тэтгэлэг төсөл хэрэгжүүлж, Монголын боловсролын салбарт ихээхэн хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлээд цаашид дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Ялангуяа, сүүлийн 20 гаруй жил тасалдаад буй тусгай хэрэгцээт боловсрол мөн АШУИС-ийн дэргэд Япон Улсын хөрөнгө оруулалттай эмнэлэг баригдаж буйтай холбоотой анагаахын салбарын нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж өгөх тал дээр анхааран ажиллахыг хүслээ.  

Эх сурвалж: БСШУСЯ

  • Хуваалцах:

Сэтгэгдэл

МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ

  2018-08-27