МЭДЭЭ НЭМЭХ  

Хүн чоно: хүн үү, эсвэл чоно уу?

  • 7,457 уншсан
  • 4
  • 2014/10/13

Хүн чоно: хүн үү, эсвэл чоно уу?

Хүн араатан болж хувирдаг домог дэлхийн олон оронд байдаг. Хойт Америкийн индианчууд өөрсдийгөө араатнаас үүссэн гэж итгэдэг ба (Дарвины сургаальтай зөрчилдөхгүй байгаа биз) омог болгон шүтээн-араатантай байна. Австралийн уугуул иргэд ч яг ийм заншилтай.

Хагас хүн-хагас араатны тухай домог олон зууны тэртээгээс яригдаж ирсэн ч энэ хугацаанд утга  агуулга нь огт өөрчлөгдсөнгүй. Хүн чоно буюу ороолонгууд нь шөнө араатны дүрээр ангуучилж, өдөр нь хүн дүрсэндээ ордог байна. Энэ домог бодит үндэслэлтэй гэж хэлж болно. Орчин үед  «ликантроп» гэсэн оноштой цөөнгүй хүмүүс бий. Энэ өвчин бүрэн судлагдаагүй ч хүний сэтгэцэд асар их өөрчлөлт орж, хүн өөрийгөө араатан мэтээр сэтгэж, алах дон шүглэдэг болох нь тодорхой болоод байна. Өвчин тэргэл сартай үед идэвхждэг аж. Гэхдээ хүний гадаад байдал өөрчлөгддөггүй.

Эртний хүмүүс энэ өвчний талаар мэддэг байсан учраас ороолон тэргэл сартай шөнө чоно болж хувирдаг гэж үздэг байсан байх. Энэ хачирхалтай өвчний учрыг яаж тайлбарлах вэ? Мэдээж сэтгэцийн гаралтай нь ойлгомжтой, гэхдээ өөр нэг хувилбарыг орхигдуулж болмооргүй. Эрт урьдын элэнц хуланцын тухай мэдээллийг агуулж байдаг «генийн санамж» хүнд байдаг нь орчин үед тодорхой болсон. Тэгэхлээр энэ санамжинд түүний “адгуусан” гарлын тухай мэдээлэл бас байдаг, тодорхой нөхцөл байдалд тэр механизм ажиллагаанд ордог байж болох.

Ликантропийг яаж ийгээд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлалаа гэж бодоход хойд хоёр хөл дээрээ явдаг аймшигтай араатантай тааралдсан олон тооны гэрчүүдийн яриаг яаж тайлбарлах вэ? Түүхэн дэх хамгийн алдартай хүн-чоно бол 18-р зууны үед Францын нэг мужийг айдаст автуулж байсан «Жеводаны араатан» юм. 200 гаруй хүн энэ амьтны хохирогч болсон бөгөөд азаар амь гарч чадсан хүмүүс түүнийг маш урт сүүлтэй, шаргал зүсмийн том чоно гэж дүрсэлсэн байдаг. Энэ араатан ердийн чоно шиг ан хийдэггүй, хойд хоёр хөл дээрээ босож зогсоод урд савраараа хүний нүүр рүү цохидог байжээ. Түүнийг барих гэсэн олон тооны оролдлого бүтэлгүйтэж байв. Араатан хөөсөн анчдаас ч, тавьсан урхи торноос ч хялбархан мултардаг байлаа. 1767 онд нэг анчин маш том чоныг мөнгөн сумаар буудан унагажээ. Энэ нь ер бусын өнгөтэй, урд хөл нь биедээ зохицоогүй урт хачирхалтай араатан байлаа. Түүнээс хойш энэ хавьд амар амгалан цаг ирсэн гэдэг.

Хүн чонын халдлагын талаар манай үед ч мэдээлсээр байна. Намибийн Окаку мужийн оршин суугчид гэрийн тэжээвэр амьтдыг нь хулгайлан одогч ороолонгийн талаар байнга гомдол гаргадаг. Хүнд халдсан тохиолдол ч нэг бус удаа гарчээ. Энэ амьтныг ангуучлах үед одоо амьдарч байгаа нэг ч амьтных байж таарахааргүй хачин мөр олдсон гэдэг. Английн Каннокт маш том үнэгтэй төстэй амьтан бий болсон тухай нутгийн оршин суугчид ярьдаг.

2008 онд Бразилийн Тауа хотын оршин суугчид цагдаагийн газарт хандаж мал хулгайлж, хааяа хүн рүү дайрдаг хагас хүн-хагас чоныг аюулгүй болгож өгнө үү хэмээн хүсэлт гаргацгааж байжээ.

Хүн чоно ер бусын амь бөхтэй байдаг нь тэдний эд эс маш хурдан нөхөн төлждөгөөр тайлбарлагдана. Энэ нь нэг төрлөөс нөгөөд шилждэг чадвартай нь холбоотой аж. Араатны ой санамжийн гүнд хүний анхдагч төрх хадгалагдаж, хүнд шарх авсан тохиолдолд ороолон хүн төрхөндөө орж эргэн эрүүлждэг байна. Харин ороолонгууд хүний мэдрэмжийг хадгалж байдаг уу, гэвэл үгүй бололтой.

Эдгээр хачирхалтай амьтад манай гараг дээр хаанаасаа гараад ирэв ээ? Зарим эрдэмтэд, ороолон бол ховсдох гоц авьяастай хүмүүс, тэд өөрсдийгөө араатан төрхтэй хэмээн бусдад итгүүлдэг гэж үздэг. Харин зарим нь ороолонг өндөр хөгжилт хүмүүн бус соёл иргэншлийн төлөөлөгчид хүн чоно хоёрыг эвцэлдүүлэх замаар гаргаж авсан, эртний туршилтын үр дүн гэж баталдаг. Морь хүн хоёрын эрлийз-кентавр, хүн загас хоёрын эрлийз-сирена, хүн шувуу хоёрын эрлийз-гарпи зэрэг бусад олон домгийн амьтдыг үүнд хамруулж болно.

Таамаглал таамаглалаараа л үлдлээ. Гэхдээ хэзээ нэгэн цагт энэ хачирхалтай зүйлсийн учир олдоно гэсэн найдвараа бас хадгалж үлдэх хэрэгтэй бус уу. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хүн чоно: хүн үү, эсвэл чоно уу?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • t 2015/02/20
    mongolchuud choniig shutdeg

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/20
    taalagdlaa

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/15

    0 0 Хариу бичих
  • Hun-chono 2014/10/15
    bla bla ... bla

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох