Зүүн Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно

Тэргэл

2018-04-02 10:55:00

alternative title

БНСУ-ын Пусан хотод Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны есдүгээр конгресс болон Гүйцэтгэх хорооны 55, 56 дахь их хурал өнгөрөгч амралтын өдөр буюу  гуравдугаар сарын 30-ны өдөр болж өнгөрлөө. 

Тус хуралд Монголыг төлөөлж Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир нар оролцсон байна.

Зүүн Азийн хөлбөмбөгийн холбоо цаашид бүс нутгийн нягт хамтын ажиллагаа, хөгжилд ихээхэн анхаарч ажиллахаар санал нэгдэж, үүнд чухал ач холбогдолтой E 1 буюу бүсийн аварга шалгаруулах тэмцээн, өсвөрийн U15 насны тэмцээнүүдийн энэ оны хуваарийг баталжээ. Энэ үеэр бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах саналыг хэлэлцсэн байна. Ингээд Монгол Улс олонхийн санал авснаар бүсийн аварга шалгаруулах тэмцээний нэгдүгээр шатны тоглолтуудыг зохион байгуулахаар болжээ.

Энэхүү тэмцээн ирэх есдүгээр сард Улаанбаатар хотод зохион байгуулагдах юм. Тэмцээнд хэчнээн орон оролцох зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй гаргах аж.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл

МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ

  2018-08-27