“OFID” Олон улсын боловсролын хөгжлийн сангийн тэтгэлэг зарлагдлаа

Тэргэл

2018-04-04 12:36:42

alternative title

“OFID” - ийн тэтгэлэг нь хөгжиж улс орнуудын мэргэжил дээшлүүлж магистраар сурах хүсэлтэй шилдэг оюутан залууст сургалтын төлбөрийн санхүүжилт олгох зорилготой юм. Уг тэтгэлэгт магистрын зэргээр: Эдийн засгийн хөгжил ( ядуурлыг бууруулах, эрчим хүч, тогтвортой хөгжил ), Байгаль орчин ( цөлжилт ) болон бусад шинжлэх ухаан, технологийн салбаруудаар суралцах боломжтой.

Тэтгэлэгт хамрагдах зүйлс:

Сургалтын төлбөрийг 100 хувь даах бөгөөд таны сонгосон мэргэжлээс хамаарч нэмэлт урамшуулал олгоно. Мөн аяллын зардал, эрүүл мэндийн даатгал, амжиргааны зардал багтсан болно.

Тавигдах шаардлага:

  • Хүсэлт гаргагч нь 23 - 32 насных байх ёстой.
  • Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиас баклаврын дипломтой байх ёстой.
  • Голч оноо 3,0 болон түүнээс дээш байх ёстой.
  • Хөгжиж буй улс орны иргэн байх ёстой.
  •  Хүсэлт гаргагч нь “Эдийн засгийн хөгжил” ( ядуурлыг бууруулах, эрчим хүч, тогтвортой хөгжил ), “Байгаль орчин” ( цөлжилт ) болон бусад шинжлэх ухаан, технологийн салбарууд гэх мэтчилэн “OFID” - ийн үндсэн зорилготой хамааралтай мэргэжлээр суралцах ёстой.

Та өргөдлөө өгөхөөсөө “OFID” -ийн тэтгэлгийн шалгуурыг хангаж буй эсэхийг сайтаар шалгаарай. Хүсэлт гаргахдаа өргөдлийн маягтыг бөглөж шаадлагатай бичиг баримтуудыг нэмж хавсаргаж явуулна.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа 2018 оны 5 дугаар сарын 4-нд дуусна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу.
 

 

   

  • Хуваалцах:

Сэтгэгдэл