МЭДЭЭ НЭМЭХ  

Вэб хөгжүүлэлтийн шинэчлэл - 1-р хэсэг

  • 755 уншсан
  • 3
  • 2014/10/13

Вэб хөгжүүлэлтийг сонирхон судлаж эхлээд 10 жил болжээ. Мэдээллийн технологийн чухал нэг салбар бөгөөд ирээдүйд ихэнх програмууд “интернэт програмчлал”-д суурилна гэж боддогийн хувьд маш хурдацтай хөгжиж байгаа энэхүү салбарын 3 дахь үеийн шинэчлэлийг үзэж байна гээд хэлчихвэл “3 төрийн нүүр үзсэн хүн” гэдэг шиг айхтар сүртэй сонсогдохгүй байх. Энэхүү нийтлэлийг бичих болсон шалтгаан нь вэб хөгжүүлэлтийн чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж ирсэн талаар болон хаашаа явж байгаа талаар, түүнтэй хөл нийлүүлэн алхахын тулд өөрийгөө дахин цэнэглэх үүднээс судласан зүйлсээ энэ мэргэжлээр ажилладаг хэн нэгэнд нь хэрэг болж магад гэсэн үүднээс бичиж байна. Буруу зөрүү зүйл гарвал уучилна биз.

Web 1.0 буюу статик вэбийн үе

Энэ үе манай орны хувьд бол анх Датаком ХХК интернэтийг оруулж ирсэний дараа http://www.mol.mn (Mongolia Online) вэбийн анхны хувилбар MS-DOS-ын орчинд ажилладаг байсан гэж тухайн үед оюутан байсан мэргэжлийн хүнээс сонсож байсан ч DOS-н орчны тухайн мэдээлэл түгээх аргыг энэ үед хамаарахгүй байх гэж бодож байна. Мэдээж хэрэг HTML хэл дээр бичигдсэн вэбүүд энэ үед хамаарах бөгөөд wikipedia дээр HTML хэл анх тэдэн онд үүссэн гэдгээс авахуулаад бүгд байгаа учраас энэ талаар бичих хэрэггүй гэж бодлоо. Статик вэбийн хувьд мэдээллээ шинэчилэх явц нь ямар нэгэн вэбмастерын гар ажиллагаар хийгдэж FTP ашиглан веб сервер руугаа шинэчлэгдсэн файлуудаа update хийдэг байсан бөгөөд вэбдизайны хувьд frame эсвэл table ашиглан хуудасны зохион байгуулалтаа өрдөг байжээ ...

Вэб хөгжүүлэлтийн шинэчлэл - 1-р хэсэг
Зургийн эх сурвалж: Б.Ганжаргал
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Вэб хөгжүүлэлтийн шинэчлэл - 1-р хэсэг
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • ? 2015/08/31
    Niitleld yostoi heleh yum alga gehdee yuch oilgosongui

    0 0 Хариу бичих
  • Zochin 2014/11/23
    Сайн нийтлэл болжээ. Гэхдээ юу ч ойлгосонгүй :-D

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/14

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох