МЭДЭЭ НЭМЭХ  

Вэб хөгжүүлэлтийн шинэчлэл - 2-р хэсэг

  • 486 уншсан
  • 0
  • 2014/10/13

Web 2.0 буюу динамик вэбийн үе

Мэдээж хэрэг энэ бол бидэнд хамаарах үе. Статик вэбийн үеийн сайтын мэдээллээ шинэчлэх ажлыг HTML хэлний мэдлэгтэй вэбмастер хийдэг байсаныг халж вэбсайтын хэрэглэгч өөрөө удирдлагын хэсэгтээ орж мэдээллээ шинэчлэх болон блог нийтлэл бичих, форум хэлэлцүүлэгт санал бодлоо солилцох, интернэтээр бараа бүтээгдэхүүн худалдан авах, өөрийн фото зургуудаа интернэтэд байршуулах гэх мэт боломжийг олгосон олон хэрэглэгчдийн мэдээллээр баяждаг вэб сайтыг хэлдэг билээ.

PHP хэл Вэб 2.0 үеийг хөгжихэд маш их чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Манай ихэнх хөгжүүлэгчид энэ хэл дээр өөрсдийн вэбсайтаа хийдэг бөгөөд олон улсад дэлгэрсэн ихэнх opensource системүүд энэ хэл дээр хөгжүүлэгдсэн байдаг. Манайд http://www.mongolnet.mn , http://www.mol.mn , http://www.tusgal.com , http://www.asuult.net , http://www.olloo.mn , http://www.banjig.net вэбүүд вэб 2.0 үе рүү анх орж ирж байсан бөгөөд тэд PHPNUKE , PHPBB , 4images зэрэг opensource системүүд ашиглаж байв. Гэхдээ манайхны SrCMS , DazoCMS , Anar CMS , MiniCMS зэрэг өөрсдийн гараар бичсэн динамик вэбийн системүүд бас байсан ...

Вэб хөгжүүлэлтийн шинэчлэл - 2-р хэсэг
Зургийн эх сурвалж: Б.Ганжаргал
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Вэб хөгжүүлэлтийн шинэчлэл - 2-р хэсэг
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох