ЭЕШ-д 800 оноо авсан сурагчийг нэг сая төгрөгөөр урамшуулна

Тэргэл

2018-04-10 10:26:55

alternative title

Дорноговь аймгийн Засаг даргын "Хөгжлийн төлөө хамтдаа" /2016-2020/ үйл ажиллагааны  хөтөлбөр, аймгийн Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, “Хүний хөгжлийг дэмжих жил-2018”-ийн хүрээнд орон нутгийн онцлогт тохирсон оновчтой бодлогыг хэрэгжүүлэх замаар багшийг чадавхижуулах, багшийн тэргүүн туршлагыг түгээх, багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, мэргэжлээ зөв сонгох, сурагчдын сурлагын чанар, ур чадвар, ахиц амжилт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгч Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагч болон бэлтгэсэн багшийг тус тус урамшуулахаар аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 04-ний А/291 дугаар захирамж гаргажээ.

Тодруулбал, Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагчийг 1,000,000 сая төгрөг, бэлтгэсэн багшийг 500,000 төгрөгөөр тус тус урамшуулах аж.

Захирамжийг 2017-2018 оны хичээлийн жилээс мөрдөж эхлэхээр тусгажээ. 

  • Хуваалцах:

Сэтгэгдэл