Худалдаа, үйлчилгээний газруудад аттестатчиллын шалгалт эхэллээ

Н.Марал

2018-04-10 11:04:06

alternative title

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад Архидан согтуурахтай тэмцэх тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль болон  холбогдох бусад хууль тогтоомж, стандартын хэрэгжилт, орчны тохижилт, хаяг, гэрэлтүүлэг, харуул хамгаалалт, цэвэрлэгээний шаардлагыг хангуулах замаар хотын өнгө үзэмжийг сайжруулахад тодорхой хувь нэмэр оруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, үйлчилгээний соёл, ёс зүй, чанарыг дээшлүүлэх, хүнсний аюулгүй байдал, иргэдийн ая тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцлийг хангуулах зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/87 дугаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад аттестатчилалын шалгалт явуулах тухай” тушаал батлагдлаа.

Аттестатчиллын шалгалтыг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн газар, дүүргийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулахаар ажиллаж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл